- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 11 сарын 03 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"30.2.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно."
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
