- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 11 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 28.11 дэх хэсэг нэмсүгэй:
"28.11.Энэ хуулийн 28.10-т заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий прокурорын орлогч хамаарахгүй."
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсгийн дугаарыг "28.12" гэж, 28.12 дахь хэсгийн дугаарыг "28.13" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх