A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг:

"14.2.Ашигт малтмалын үндсэн ордыг ашиглах зорилгоор олгосон энэ хуулийн 14.1.4-т заасан татварын тогтворжуулалтад үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хамаарахгүй."

2/20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэг:

"20.7.Энэ хуулийн 20.4-т заасан тогтворжуулах татварын төрөлд энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасныг ойлгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД