- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2015 оны 01 сарын 23 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"30.2.Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална."
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн "түүний орлогч," гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.13 дахь хэсгийн "Төрийн албаны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгааны болон зөвлөх үйлчилгээний нэгжтэй байж болно." гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
