A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 сарын 05 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг:

"22.5.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалах арга хэмжээнд хамрагдсан албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно."

2/23 дугаар зүйлийн 23.3.4 дэх заалт:

"23.3.4.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД