A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 05 сарын 22 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын "Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны" гэсний дараа ", бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв, бусад туслах нэгжийн" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ