- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 02 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалт:
"15.1.15.иргэнийг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 4.1.5, 4.1.6, 6.4-т заасан жендэрийн шууд ба шууд бус хэлбэрээр ялгаварлан гадуурхах."
2/17 дугаар зүйлийн 17.16 дахь хэсэг:
"17.16.Энэ хуулийн 17.4-т заасан сонгон шалгаруулалт болон 17.3-т заасан мэргэшлийн шалгалтад орж адил оноо авсан боловч хүйсийн шинжээр тэнцээгүй иргэн төрийн албаны төв байгууллагад гомдлоо гаргаж болно."
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн "хүйс" гэсний өмнө "нас," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A
