A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 3 сарын 12 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын" гэснийг "төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын" гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн "Төрийн албаны" гэснийг "Улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд төрийн албаны" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

/Энэ зүйлд 2009 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ