- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

![]() |
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 11 сарын 01 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 7.1.10 дахь заалт нэмсүгэй:
"7.1.10.Засгийн газраас байгуулсан төрийн захиргааны бусад байгууллага болон хуульд өөрөөр заагаагүй бол аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх нутгийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал; "
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7.6-ийн "яамны хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагч" гэснийг "яамны тасгийн дарга" гэж, 7.8-ын "яамны туслах байцаагч, туслах мэргэжилтэн" гэснийг "сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн" гэж, "7.1.10, 7.1.11." гэсэн заалтын дугаарыг "7.1.11, 7.1.12" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 7.7–гийн "байцаагч" гэснийг, 28.2.2-ын "албан ажлын онцгой нөхцөлийн," гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 9.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A

