- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 01 сарын 12 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 23.2-ын "хуульд заасан нэр дэвших ажлыг эхлэх өдрөөс өмнө" гэснийг "хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр сонгуулийн хороонд холбогдох баримт бичгийг ирүүлэхээс өмнө" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
