A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/14 дүгээр зүйлийн 14.2.11, 14.2.12 дахь заалт:

"14.2.11.төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, эсхүл хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсвийн бусад байгууллагад 3-5 жил тутамд нэг удаа чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулах;

14.2.12.эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох."

2/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:

"14.6.Энэ хуулийн 14.2.11-т заасан чиг үүрэг, үр дүнгийн иж бүрэн шинжилгээ хийх, чиг үүргийг дахин хуваарилах аргачлалыг Засгийн газар батална."

3/16 дугаар зүйлийн 16.5.9 дэх заалт:

"16.5.9.дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох."

4/45 дугаар зүйлийн 45.1.4-45.1.6 дахь заалт:

"45.1.4.техник, технологийн өөрчлөлт хийх зэргээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулснаас бий болсон үлдэгдэл;

45.1.5.энэ хуулийн 14.2.12, 16.5.9-т заасны дагуу зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоосны улмаас орон тоо буурсан бол түүнд ногдох цалин хөлс, бусад урсгал зардлын үлдэгдэл;

45.1.6.төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээг хүрэх үр дүн чанарыг нь бууруулахгүйгээр илүү үр ашигтай, оновчтой хувилбараар зохион байгуулснаар бий болсон үлдэгдэл."

5/71 дүгээр зүйлийн 71.5 дахь хэсэг:

"71.5.Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6 дахь хэсэг, мөн зүйлийн 8.6.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн" гэснийг, 8 дугаар зүйлийн 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын "Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн төсөв," гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн "төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв болон Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн" гэснийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө."

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсгийн "42.7" гэсний дараа ", 46.5" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"46 дугаар зүйл.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах журам

Хэвлэх

46.1.Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно.

46.2.Энэ хуулийн 46.1-д заасан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46.3.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараахь арга хэмжээнд зарцуулж болно:

46.3.1.эх үүсвэр дутагдаж байгаа, эсхүл өр төлбөр үүссэн үндсэн үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх;

46.3.2.байгууллагын хамт олон, ажилтныг ажлын үр дүнг нь харгалзан урамшуулах;

46.3.3.нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх;

46.3.4.тухайн салбар болон байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт хийх.

46.4.Энэ хуулийн 46.3.2, 46.3.3-т заасан урамшууллыг хуваарилах асуудлыг байгууллагын нийт ажилтныг оролцуулсан хамт олны хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх бөгөөд хамт олны хурлын тэмдэглэл болон шийдвэрийг үндэслэн тухайн шатны төрийн сан зарцуулах эрх олгоно.

46.5.Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг дараахь арга хэмжээнд зарцуулахыг хориглоно:

46.5.1.байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах дараахь тохиолдолд:

46.5.1.а.ажилтны цалин хөлсийг хуульд заасан хугацаанд олгох боломжгүй байдалд хүрсэн;

46.5.1.б.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулсан.

46.5.2.төсвийн жилд, эсхүл дараалсан хоёр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлангаар өр төлбөр үүсгэх;

46.5.3.зочин төлөөлөгч хүлээн авах, гадаад томилолтын зардлыг санхүүжүүлэх;

46.5.4.байнгын орон тоо, шинэ бүтэц бий болгох замаар урсгал зардал нэмэгдүүлэх."

4 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн "47.1.5," гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД