A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2015 оны 4 дүгээр Улаанбаатар

сарын 29-ний өдөр Дугаар 70 хот

ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн Эрчим хүчний сайдын 2014 оны 94 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Түлш эрчим хүчний сайдын 2005 оны 87 дугаар тушаалаар батлагдсан "Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам"-д дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Энэхүү тушаалын 2 дахь хэсгийн "Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв" гэснийг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" гэж өөрчилсүгэй.

1.2.Мөн тушаалын хавсралтаар батлагдсан журмын 2.1, 2.3, 5.4 дэх хэсгүүдийн "Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв" гэснийг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" гэж, 2.7 дахь хэсгийн "Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн" гэснийг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн" гэж, 5.3 дахь хэсгийн "Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвд" гэснийг "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнд" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөж ажиллахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал /Б.Амарсанаа/-д үүрэг болгосугай.

САЙД Д.ЗОРИГТ