A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 сарын 09 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг:

"4.11.Хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтад орсон боловч энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7.2, 31.7.3-т заасан нотлох баримт бичиггүй бараанд энэ хуулийн 31.7.1-д заасныг үндэслэн нэн тааламжтай тариф хэрэглэнэ."

2/31 дүгээр зүйлийн 31.7 дахь хэсэг:

"31.7.Барааны гарал үүслийг нотлох баримт бичиг нь дараахь хэлбэртэй байна:

31.7.1.барааны гарал үүслийн мэдүүлэг буюу үйлдвэрлэгч, худалдагч, экспортлогчоос барааны гарал үүслийн талаар тусгасан мэдээлэл бүхий үнийн нэхэмжлэх, тээврийн баримт бичиг;

31.7.2.барааны гарал үүслийг баталгаажуулсан мэдүүлэг буюу тухайн улсын эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан гарал үүслийн мэдүүлэг;

31.7.3.барааны гарал үүслийн гэрчилгээ буюу барааны гарал үүслийг гэрчилж, тухайн улсын эрх бүхий байгууллагаас тусгай маягтаар баталгаажуулан олгосон гэрчилгээ."

3/31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэг:

"31.8.Гарал үүслийн гэрчилгээ заавал шаардагдах барааны жагсаалтыг Засгийн газар батална."

2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн гарчгийн "баримт" гэсний дараа "бичиг" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.5-4.7 дахь хэсэг:

"4.5.Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх улсын жагсаалтыг Засгийн газар батлах бөгөөд уг жагсаалтад хамаарах улсын гарал үүсэлтэй бараа нь гарал үүслийг нотлох баримт бичигтэй байна.

4.6.Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад ороогүй улсын гарал үүсэлтэй бараанд ердийн тариф хэрэглэнэ.

4.7.Энэ хуулийн 4.5-д заасан барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг гаалийн байгууллага зөвшөөрсөн өдрөөс хойш уг барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг 45 хоногийн дотор нөхөн гаргаж өгсөн бол хөнгөлөлттэй тариф хэрэглэх бөгөөд энэ тохиолдолд илүү төлсөн татварыг гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу буцаан олгоно."

2/31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг:

"31.3.Нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тарифт хамрагдахын тулд мэдүүлэгч нь барааны гарал үүслийг нотлох баримт бичгийг гаалийн байгууллагад гаргаж өгнө."

4 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 34 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ