- Нүүр
- Монгол Улсын хууль
- БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.5 дахь хэсэг нэмсүгэй:
"36.5.Удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно."
2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтын "судалгаа, арга зүйн байгууллага," гэсний дараа "төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтын "олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль" гэсний өмнөх "төрийн өмчит" гэснийг "төрийн өмчийн" гэж, 36 дугаар зүйлийн 36.5-36.11 дэх хэсгийн дугаарыг "36.6-36.12" гэж, 36.11 дэх хэсгийн 36.11.1-36.11.6 дахь заалтын дугаарыг "36.12.1-36.12.6" гэж, 36.12 дахь хэсгийн дугаарыг "36.13" гэж, 36.13 дахь хэсгийн дугаарыг "36.15" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
