- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТОГТООЛ
2016 оны 12 сарын 09 өдөр Дугаар 78 Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын 2012 оны
50 дугаар тогтоолд өөрчлөлт
оруулах тухай
Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн, мөн хэсгийн 3 дахь заалтын "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын" гэснийг "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын" гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын "Хууль зүйн" гэснийг "Хууль зүй, дотоод хэргийн" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
