A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

"5/албадан сургалтад хамруулах."

2/4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

"6.Хуульд өөрөөр заагаагүй бол албадан сургалтад хамруулах шийтгэл нь 16-56 цаг хүртэл хугацаатай байна."

3/221дүгээр зүйл:

"221 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх

Хэвлэх

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, мөрдөн мөшгисөн, заналхийлсэн, бусадтай харилцахыг хязгаарласан, гутаан доромжилсон, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, албадан сургалтад хамруулна.

2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "эд зүйлийг хураах" гэсний дараа ", албадан сургалтад хамруулах" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн "баривчлах" гэсний дараа ", албадан сургалтад хамруулах" гэж, 10 дугаар зүйлийн 1 дэх заалтын "22," гэсний дараа "221," гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД