- Нүүр
- Монгол Улсын хууль
- СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.2.12 дахь заалт:
"11.2.12.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, судалгаа гаргах."
2/12 дугаар зүйлийн 12.8.9 дэх заалт:
"12.8.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх."
3/13 дугаар зүйлийн 13.1.7 дахь заалт:
"13.1.7.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх."
2 дугаар зүйл.Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтын "харилцах," гэсний дараа "харилцааны хэлбэрээс хүчирхийллийг ялгаж, мэдээлэх чадвартай болох," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
