- Нүүр
- Монгол Улсын хууль
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.1.10 дахь заалт нэмсүгэй:
"18.1.10.гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулах."
2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын "асрамжлах" гэсний дараа ", хүчирхийлэлд өртсөн хүнийг түр хамгаалан байрлуулах" гэж, 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтын "туслалцаа үзүүлэх чадваргүй" гэсний дараа ", тэжээн тэтгэх үүрэгтэй этгээд нь тухайн ахмад настны эсрэг хүчирхийлэл үйлдсэн" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн "3.1.5-д" гэснийг "3.1.5, 18.2.4-т" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
