- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:
"11.4.Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэлийн агуулга, хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга замын талаар тусгаж, хэрэгжүүлнэ."
2/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:
"11.8.Хохирогчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний нүүр царай, дуу хоолойг танигдахуйц байдлаар гаргах, хувийн байдалтай холбоотой мэдээллийг тараах, хохирогчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно."
3/16 дугаар зүйлийн 16.3.8 дахь заалт:
"16.3.8.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх."
2 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн "11.4, 11.5, 11.6" дахь хэсгийн дугаарыг "11.5, 11.6, 11.7" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
