- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Бага, дунд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалт:
"4.1.8.зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох."
2/5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалт:
"5.1.5.хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох."
3/22 дугаар зүйлийн 22.1.9 дэх заалт:
"22.1.9.хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хуульд заасан үйлчилгээнд хамруулахад дэмжлэг үзүүлэх."
2 дугаар зүйл.Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын "арга барилд" гэсний өмнө ", хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
