- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Энэ хуульд" гэснийг "Хуульд" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
