- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 сарын 01 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.6 дахь заалтын "төрийн нууцыг" гэснийг "төрийн болон албаны нууцыг" гэж, 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтын "Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлд" гэж, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн "Төрийн нууцад" гэснийг "Төрийн болон албаны нууцад" гэж, мөн хэсгийн "Төрийн нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлд" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай хуульд" гэж, мөн зүйлийн 21.2 дахь хэсгийн "Төрийн нууц" гэснийг "Төрийн болон албаны нууц" гэж, мөн зүйлийн 21.7 дахь хэсгийн "Төрийн нууцын жагсаалт батлах тухай" гэснийг "Төрийн болон албаны нууцын тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
