- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3.1.6. худалдааг хөнгөвчлөх гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
3.1.7."зураасан код" гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын хилийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
