A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай Наймдугаар бүлэг нэмсүгэй:

Хэвлэх

"НАЙМДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

511дүгээр зүйл.Нийтийн сонсгол

Хэвлэх

511.1.Нийтийн сонсголын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас зохион байгуулах хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, томилгооны сонсголыг холбогдох Байнгын болон дэд, түр хороо, төсвийн хяналтын сонсголыг Төсвийн байнгын хороо зохион байгуулна.

511.2.Нийтийн сонсголыг нэгдсэн болон тухайн Байнгын, дэд, түр хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт зохион байгуулж болно.

511.3.Нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд түүнд сонсгол зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой заасан байх ба сэдэв, зорилго, товын талаархи саналаа тусгаж болно.

511.4.Иргэн, хуулийн этгээдээс хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн бол холбогдох Байнгын болон дэд, түр хороо Нийтийн сонсголын тухай хуулийн 7.1, 8.4-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, тухайн асуудлаар нийтийн сонсгол явуулах эсэхийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын гурван өдрийн дотор бичгээр өгнө.

511.5.Хууль тогтоомжийн төслийн сонсгол зохион байгуулахыг Нийтийн сонсголын тухай хуулийн 7.2-т зааснаар холбогдох Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

512дугаар зүйл.Нийтийн сонсголын бэлтгэл хангах

Хэвлэх

512.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооноос нийтийн сонсголын товыг тогтоосон бол товлосон өдрөөс хойш долоо хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Улсын Их Хурлын цахим хуудсаар сонсгол явуулах сэдэв, огноо, цаг, байр, ажиглагчаар оролцох хүний тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл дуусах хугацааг нийтэд зарлаж мэдээлнэ.

512.2.Нийтийн сонсголын товыг хойшлуулах шаардлагатай бол Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-д зааснаар дахин зарлана.

512.3.Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээч /цаашид "оролцогч" гэх/ нар нийтийн сонсгол болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө Байнгын болон дэд, түр хороонд бүртгүүлэх ба бүртгэл дуусмагц тэдний нэрсийг жагсаалтаар гарган Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

512.4.Оролцогч санал, тайлбар, мэдээллээ нийтийн сонсгол болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө бичгээр өгнө.

512.5.Төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг товлон зарламагц тухайн асуудлаар дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад холбогдох баримт бичгийг хүргүүлэх бөгөөд төрийн аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ нийтийн сонсгол болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө ирүүлнэ.

512.6.Томилгооны сонсголд тухайн албан тушаалтныг нэр дэвшүүлсэн, санал болгосон этгээд, нэр дэвшигчийг заавал оролцуулна.

512.7.Нийтийн сонсголын зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна.

513дугаар зүйл.Нийтийн сонсголд ажиглагчийг оролцуулах

Хэвлэх

513.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанаар нийтийн сонсголд ажиглагчаар оролцох хүний тоог урьдчилан тогтооно.

513.2.Нийтийн сонсголд ажиглагчаар оролцох иргэн, хуулийн этгээд Нийтийн сонсголын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан хүсэлтийг бичгээр ирүүлэх бөгөөд тогтоосон хугацаанд бүртгүүлсэн байна.

513.3.Ажиглагч нь нийтийн сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.

514дүгээр зүйл.Нийтийн сонсгол даргалагчийг томилох

Хэвлэх

514.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанаар нийтийн сонсгол даргалагч /цаашид "сонсгол даргалагч" гэх/-ийг томилно. Энэ хуулийн 16.5-д заасан ажлын хэсгийн, эсхүл нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч нь сонсгол даргалагч байж болно.

515дугаар зүйл.Нийтийн сонсгол зохион байгуулах журам

Хэвлэх

515.1.Нийтийн сонсголыг дараахь журмаар зохион байгуулна:

515.1.1.сонсгол даргалагч нийтийн сонсголын зорилго, оролцогчдын ирц, дэгийг танилцуулах;

515.1.2.сонсгол даргалагч оролцогчийн санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух дарааллыг тогтоох;

515.1.3.нийтийн сонсголд дуудаж ирүүлсэн албан тушаалтан нь тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар тодруулга авах;

515.1.4.оролцогчийн санал, дүгнэлт, тайлбар, мэдээллээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байх;

515.1.5.Улсын Их Хурлын гишүүн санал, тайлбар, мэдээлэлтэй холбогдуулан оролцогчоос асуулт асуух хугацаа дөрвөн минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа нэг минутаас илүүгүй байх;

515.1.6.оролцогч нь Улсын Их Хурлын гишүүний асуултад хариулах хугацаа дөрвөн минутаас илүүгүй, нэмэлт хариулт өгөх хугацаа нэг минутаас илүүгүй байх.

515.2.Оролцогч нь нийтийн сонсголын үеэр сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй.

515.3.Оролцогч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуултад хариулахдаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, бусдын өмнөөс нь үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.

515.4.Нийтийн сонсголын тухай хуулийн 20.5-д зааснаар албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.

515.5.Сонсгол даргалагч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 17.1-д заасан эрх, үүргээс гадна дараахь эрхтэй:

515.5.1.сонсголын дэгийг зөрчсөн, энэ зүйлийн 515.3-т заасан үйлдэл гаргасан оролцогчийн үг хэлэх эрхийг сануулахгүйгээр хасах;

515.5.2.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх;

515.5.3.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах.

515.6.Сонсгол даргалагч нийтийн сонсголоор хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг уншиж танилцуулан сонсголын тэмдэглэлд тусгуулж болно.

516дугаар зүйл.Нийтийн сонсголыг хаалттай явуулах

Хэвлэх

516.1.Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т зааснаар хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар зохион байгуулах нийтийн сонсголыг хаалттай явуулна.

516.2.Хаалттай сонсголыг явуулахад энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан нийтлэг журам, хаалттай хуралдааны дэгийг баримтална."

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн "Наймдугаар" бүлгийн дугаарыг "Есдүгээр" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД