- Нүүр
- Монгол Улсын хууль
- ВЕКСЕЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 01 сарын 26 өдөр
Улаанбаатар хот
ВЕКСЕЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Векселийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "шүүх" гэсний дараа ", арбитр" гэж, 2 дахь хэсгийн "маргааныг" гэсний дараа "шүүх, арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
