A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн "Байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул" гэснийг "Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул" гэж, мөн зүйлийн 14.1.1 дэх заалтын "улсын байнгын онцгой комиссын" гэснийг "Улсын онцгой комиссын" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД