- Нүүр
- Хууль, хяналтын байгууллага
- АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 сарын 02 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖИЛЛАХ ХҮЧ ГАДААДАД ГАРГАХ, ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн "байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг" гэснийг "гамшгийн хор уршгийг" гэж, мөн зүйлийн 7.4 дэх хэсгийн "байгалийн гамшиг, түймэр, усны үерт" гэснийг "гамшиг, аюулт үзэгдэлд" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
