A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтын "байгалийн гамшиг, түймэр," гэснийг "гамшиг, аюулт үзэгдэл," гэж, 6 дугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын "байгалийн гамшиг болон бусад аюулд" гэснийг "гамшигт, аюулт үзэгдэлд" гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын "байгалийн гамшигт" гэснийг "гамшигт" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД