A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 сарын 02 өдөр 

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулд нэрвэгдэж," гэснийг "гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэж," гэж, 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсгийн "Байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулын улмаас" гэснийг "Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас" гэж, мөн зүйлийн 52.9 дэх хэсгийн "Ган, зуд болон бусад байгалийн гамшиг" гэснийг "Гамшиг, аюулт үзэгдэл" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД