- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.9 дэх заалтын "ган, зуд зэрэг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул" гэснийг "гамшиг, аюулт үзэгдэл, осол" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.6.б дэд заалтын "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хүн, мал, амьтныг аврах, нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх," гэснийг "гамшиг, осол, аюулт үзэгдлийн үед эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх," гэж, мөн заалтын "гэнэтийн аюулын бусад үр дагаврыг" гэснийг "гамшгийн хор уршгийг" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
