- Нүүр
- Монгол Улсын хууль
- ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул /газар хөдлөлт, хүчтэй салхи, ган, зуд, үер, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг/" гэснийг "гамшиг, аюулт үзэгдэл, осол" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
