- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10, 15 дугаар зүйлийн "байгалийн гамшгаас учирсан хор уршгийг" гэснийг "гамшгийн хор уршгийг" гэж, 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас" гэснийг "гамшиг болон аюулаас" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
