- Нүүр
- Монгол Улсын хууль
- УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Улсын нөөцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.1.4."гамшгийн нөөц" гэж гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар хадгалсан бараа, материалыг;"
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
