- Нүүр
- Монгол Улсын хууль
- УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын "байгалийн болзошгүй гамшиг," гэснийг "аюул болон" гэж, 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн "байгалийн гамшиг" гэснийг "аюулт үзэгдэл, гамшиг" гэж, 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын "байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг" гэснийг, мөн зүйлийн 7.2.2 дахь заалтын "байгалийн гамшгаас учирсан хохирлыг" гэснийг "аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг" гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн "байгалийн гамшгаас сэргийлэх мэдээний" гэснийг "аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээний" гэж, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн "Байгалийн гамшгийн тухай" гэснийг "Аюулт үзэгдэл, гамшгийн тухай" гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн "байгалийн гамшгийн тухай" гэснийг "аюулт үзэгдэл, гамшгийн тухай" гэж, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын "байгалийн гамшигтай холбогдсон" гэснийг "аюулт үзэгдэл, гамшигтай холбогдсон" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
