- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын "байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул," гэснийг "гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул," гэж, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийн "байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас" гэснийг "гамшиг болон аюул үүссэний улмаас" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
