- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮҮССЭН УДИРДЛАГЫН НИЙТЛЭГ БАРИМТ БИЧГИЙН ХАДГАЛАХ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар А/84
ТУШААЛЫН ТЭМДЭГЛЭХ ХЭСЭГТ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 11.1.1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1, 8.3.2, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт батлах тухай" Үндэсний архивын газрын даргын 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалын тэмдэглэх хэсгийг "Архивын тухай хуулийн 11.1.1, 21.3 дахь заалт, ББНШАЗТК-ын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн" гэж өөрчилсүгэй.
2.Энэхүү тушаалд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 68.1-д заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндсүрэнд даалгасугай.
3.Энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА И.САРУУЛ
Текст томруулах
A
A
A
