- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар А/89
ТУШААЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Архивын тухай хуулийн 11.1.1. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.1, 8.3.2, 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай" Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн албан хэрэг хөтлөлтийн ажлынүндсэн заавар"-т дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
2.3.1, 2.3.3, 2.3.4,2.3.10, 2.3.16, 2.3.21, 2.3.22, 2.4.1.14, 2.5.3, 3.3.8 дахь заалтуудыг хасах; 2.3.2-ыг 2.3.1, 2.3.5-ыг 2.3.2, 2.3.6-г 2.3.3, 2.3.7-г 2.3.4, 2.3.8-ыг 2.3.5, 2.3.9-г 2.3.6, 2.3.11-г 2.3.7, 2.3.12-г 2.3.8, 2.3.13-г 2.3.9, 2.3.14-г 2.3.10, 2.3.15-г 2.3.11, 2.3.17-г 2.3.12, 2.3.18-г 2.3.13, 2.3.19-г 2.3.14, 2.3.20-г 2.3.15, 2.4.1.5-г 2.4.1.4, 2.4.1.6-г 2.4.1.5, 2.4.1.7-г 2.4.1.6, 2.4.1.8-г 2.4.1.7, 2.4.1.9-г 2.4.1.8, 2.4.1.10-г 2.4.1.9, 2.4.1.11-г 2.4.1.10, 2.4.1.12-г 2.4.1.11, 2.4.1.3-г 2.4.1.12, 2.4.1.14-г 2.4.1.13, 2.5.4-г 2.5.3, 2.5.5-г 2.5.4, 2.5.6-г 2.5.3, 2.5.7-г 2.5.6, 2.5.8-г 2.5.7, 3.3.9-г 3.3.8, 3.3.10-г 3.3.9, 3.3.11-г 3.3.10, 3.3.12-г 3.3.11 гэж өөрчлөх.
2.Энэхүү зааварт оруулсан өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 68.1-д заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цэндсүрэнд даалгасугай
3.Энэхүү зааврыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА И.САРУУЛ
Текст томруулах
A
A
A
