A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 02 дугаар сарын 09 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.3 дахь хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"14.3.Эрүүлжүүлэх үйлчилгээний төлбөрийг цагдаагийн байгууллагын төсөвт төвлөрүүлэн, Төсвийн тухай хуулийн 47.1.5-д заасны дагуу албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаанд зориулан зарцуулна."

2 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн "ирсэн" гэсний дараа "цагдаагийн алба хаагч" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "эрүүл мэндийн" гэсний дараа "болон хууль зүйн" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг:

"6.2.Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргааны удирдлага, ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцна.

6.3.Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батлах бөгөөд хүн амын нягтрал, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан сум, дүүрэгт эрүүлжүүлэх байрыг байгуулж болно."

2/7 дугаар зүйлийн 7.3.2 дахь заалт:

"7.3.2.шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх;"

4 дүгээр зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн "этгээдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, албадан эрүүлжүүлэхтэй" гэснийг "этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй" гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн "эмнэлгийн байгууллага /цаашид "эрүүлжүүлэх байр" гэх/-д" гэснийг "эрүүлжүүлэх байранд" гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн "түүний" гэснийг "цагдаагийн алба хаагч, тэдгээрийн" гэж, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн "Эрүүлжүүлэх байрны ажилтан болон гэрээт харуул, хамгаалалтын" гэснийг "Цагдаагийн" гэж, 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн "эрүүлжүүлэх байрны ажилтан" гэснийг "цагдаагийн алба хаагч" гэж, 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн "согтууруулах" гэснийг "согтуурах" гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн "эрүүл мэндийн" гэснийг "хууль зүйн" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД