- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт:
"9.1.3.барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд үнэ төлбөргүй холбох, шаардлагатай техникийн нөхцөл, боломжийг бүрдүүлэх."
2/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:
"9.3.Энэ хуулийн 9.1.3-т заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
