- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.4, 7.5 дахь хэсэг:
"7.4.Харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдийг бүртгэх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, бүртгэлээс хасах, үйл ажиллагаанд нь хяналт тавих журмыг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.5.Цагдаагийн төв байгууллага харуул хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн санг хөтөлнө."
2/21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:
"21.3.Шүүх дараахь тохиолдолд харуул хамгаалалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хасна:
21.3.1.цагдаагийн байгууллагад бүртгүүлснээс хойш 1 жилийн хугацаанд харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулаагүй;
21.3.2.энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон;
21.3.3.бусдыг мөрдөн мөшгөсөн, хүн, хуулийн этгээдийн талаар хууль бусаар баримт сэлт цуглуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын техник, хэрэгсэл ашигласан буюу ашиглахаар олж авсан;
21.3.4.цагдаагийн байгууллагын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, эсхүл цагдаагийн байгууллагаас энэ хуулийн 21.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шаардсан баримт бичиг, тодорхойлолт гаргаж өгөхөөс татгалзсан."
3 дугаар зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн гарчгийн "тавих хяналт" гэснийг "хяналт тавих, үйл ажиллагааг нь зогсоох" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
