- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 21дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"21.1.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд тусгайлан зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
