- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:
1/12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт:
"12.1.7.бусад орлого."
2/12 дугаар зүйлийн 12.2.11 дэх заалт:
"12.2.11.уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх."
3/14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэг:
"14.6.Энэ хуулийн 14.5.2-т заасан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2 дугаар зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн гарчиг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "Байгаль хамгаалах" гэснийг "Байгаль орчин, уур амьсгалын" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
