- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 9 дэх заалт нэмсүгэй:
"9/дотоодын цэргийн албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;"
2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "хилийн" гэсний дараа "ба дотоодын" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
