- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын "цагдаа," гэсний дараа "дотоодын цэрэг," гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтын "цагдаагийн байгууллагын" гэснийг "цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
