A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 02 дугаар сарын 09 өдөр Дугаар 22 Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1."Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтын 4.2.5 дахь заалтын "хилийн" гэсний дараа "ба дотоодын" гэж нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД