- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/ /УУХҮС-ын 2017 оны А/129 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар А/40
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.2, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.2, Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны 4 дүгээр тэмдэглэлд тус тус заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтад заасан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 1 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 1.6 дахь заалт нэмсүгэй:
"1.6.Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтонд өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно."
2.Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.5 дахь заалтыг "Сонгон шалгаруулалтын талбай нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн эсхүл стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байвал төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно." гэж өөрчлөн найруулсугай.
3.Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Нандинжаргал/-д үүрэг болгосугай.
4.Уул уурхайн сайд /хуучнаар/-ын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга /Д.Ганбат/, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга /Б.Баатарцогт/ нарт тус тус даалгасугай.
Текст томруулах
A
A
A
