- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын/ /УУХҮС-ын 2017 оны А/129 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН
УУЛ УУРХАЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 126
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын саналд өгөх үнэлгээ"-ний хуудсыг шинэчлэн хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаярт үүрэг болгосугай.
4.Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын нэмэлт, өөрчлөлтийг Хууль зүйн яаманд зохих журмын дагуу бүртгүүлсний дараа хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ашигт малтмалын газар /Д.Үүрийнтуяа/-т, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батхүү/-т тус тус даалгасугай.
Нэг. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-д дор дурдсан агуулга бүхий 1.5, 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.4.5, 7.2.4, 8.2.7, 8.5, 8.6, 8.7, 8.8 гэсэн заалтуудыг нэмсүгэй:
1/ 1.5.Сонгон шалгаруулалтын талбай нь тусгай хэрэгцээний газартай давхцалтай, хууль бус олборлолтонд өртсөн, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байвал Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно.
2/ 5.4.1.Сонгон шалгаруулалтын санал нь эх ба хуулбар хувиас бүрдэнэ;
3/ 5.4.2.Тухайн талбайд санал болгож буй үнийн дүнг тоо болон үсгээр бичиж битүүмжилсэн байх ба тоогоор болон үсгээр бичсэн хоёр тоо зөрүүгүй байна;
4/ 5.4.3.Сонгон шалгаруулалтын саналыг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлж, хуудас тус бүрийг дугаарласан байна;
5/ 5.4.4.Сонгон шалгаруулалтанд оролцогч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан хураамжийг төлсөн байна;
6/ 5.4.5.Сонгон шалгаруулалтанд оролцогчийн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргасан байна. Үүнд:
Сонгон шалгаруулалтанд оролцох санал; Санал гаргагчийн албан ёсны тодорхойлолт; Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо; Сонгон шалгаруулалтын босго үнийг Монгол банкинд бүртгэлтэй арилжааны банкинд хугацаатай байршуулсан баталгаа (Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу); Тухайн талбайд гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын төрөл хэмжээ, хугацаа, өртөг, болон байгаль хамгаалахад зарцуулах зардлыг тоймлон тусгасан төсөл, төсвийн санал; Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/; Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/; Хайгуул, ашиглалт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулах дэвшилтэт арга, аргачлал, технологийн шийдэл; Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг; Энэхүү журмын 5.4.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт.
7/ 7.2.4.Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.4-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд саналыг хүчингүйд тооцож буцаан хүлээлгэн өгнө;
8/ 8.2.7.Орон нутагтай хамтран ажиллах санал, төлөвлөгөө;
9/ 8.5.Сонгон шалгаруулалтын саналд энэхүү журмын 5.4.5-т заасан заавал бүрдүүлэх баримт бичгийн бүрдэл дутуу, баримтаар нотлогдоогүй болон илт хуурамч бичиг баримт ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзана.
10/ 8.6.Сонгон шалгаруулалтанд оролцогчдын техникийн саналыг үнэлсэний дараа үнийн саналыг нээнэ. Үнийн саналыг нээхэд сонгон шалгаруулалтанд оролцогч аж ахуйн нэгжийн эрх бүхий тус бүр нэг төлөөллийг оролцуулж ялагчийг тодруулна.
11/ 8.7.Үнийн саналыг нээхэд энэхүү журмын 5.4.2-т заасан шаардлагыг хангаагүй бол үнийн саналд 0 оноо өгнө.
12/ 8.8.Сонгон шалгаруулалтын саналын эх ба хуулбар хувь хоорондоо зөрчилдсөн тохиолдолд эх хувийг баримтлана.
Хоёр. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын дараах 4.1.7, 5.4, 5.6, 5.7, 5.8, 5.9, 5.10, 6.3, 8.2.1, 8.2.2, 8.2.3, 8.2.4, 8.2.5, 8.3, 8.4, 9.1, 9.3, 11.1, 12.1 хэсэг заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 4.1.7.Сонгон шалгаруулалтын босго үнэ;
2/ 5.4.Сонгон шалгаруулалтын санал нь дараах шаардлагыг хангасан байна.
3/ 5.6.Оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө.
4/ 5.7.Сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга, комиссын гишүүний хамт хүлээн авч дэвтэрт бүртгэх ба бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө.
5/ 5.8.Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.5, 5.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг саналын хамт сонгон шалгаруулалтын санал авч ирсэн этгээдэд буцаан өгнө.
6/ 5.9.Шуудангаар илгээсэн саналыг сонгон шалгаруулалтанд оролцуулахгүй. Уг сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга дэвтэрт тэмдэглэж, сонгон шалгаруулалтын саналыг задлалгүйгээр албан бичигт хавсарган буцаана.
7/ 5.10.Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын санал бүртгэх дэвтэрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулах комиссын дарга, гишүүдэд акт үйлдэн хүлээлгэн өгнө.
8/ 6.3.Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын нарийн бичгийн дарга нь саналын эрхгүй байна.
9/ 8.2.1.Хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн сонгон шалгаруулалтанд оролцогчид сонгон шалгаруулалтын нийт үнэлгээний 50 хувийн оноог өгнө;
10/ 8.2.2.Тухайн талбайд гүйцэтгэх хайгуул болон ашиглалтын ажлын арга аргачлал, төрөл хэмжээ, хугацаа болон байгаль хамгаалах асуудлыг тусгасан төсөл, төсвийн санал;
11/ 8.2.3.Хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
12/ 8.2.4.Мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилтнаар хангагдсан байдал /баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна/;
13/ 8.2.5.Хайгуул, ашиглалтын явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх дэвшилтэт техник, технологийн шийдэл.
14/ 8.3.Энэ журамд заасан сонгон шалгаруулалтын саналыг бүртгэх дэвтрийн загварыг Төрийн захиргааны байгууллагын дарга батална.
15/ 8.4.Сонгон шалгаруулалтын саналыг ажлын 10 өдөрт багтаан үнэлж, сонгон шалгаруулах комиссын үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Сонгон шалгаруулалтын саналыг ажлын 10 өдөрт багтаан үнэлж, үнэлгээний хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Үнэлгээг хийхдээ комиссын гишүүдийн өгсөн үнэлгээний онооны дүнг нэмж үнэлгээ өгсөн гишүүдийн тоонд хувааж дундаж оноог гарган, бутархай тоог аравтын орны нарийвчлалтай /зуутын орон нь 5 болон түүнээс дээш байх тохиолдолд зэрэг дэвшүүлнэ/ тодорхойлно.
16/ 9.1.Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах эрхтэй байна.
17/ 9.3.Сонгон шалгаруулалтын саналд энэхүү журмын 5.4.5-т заасан заавал бүрдүүлэх баримт бичгийг нотлох баримтын хамт үнэн зөв бүрдүүлж ирүүлэх.
18/ 11.1.Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалын дагуу кадастрын асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрлийг "Ашигт малтмалын тухай хууль"-д заасны дагуу олгоно.
19/ 12.1.Сонгон шалгаруулалтанд оролцогч нь энэхүү журмын 5.4-т заасан шаардлагыг хангаагүй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь холбогдох байгууллагын лавлагаа, дүгнэлтээр тогтоогдсон бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
Гурав. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын "8.2.7" гэснийг "8.2.6" гэж өөрчилсүгэй.
Дөрөв. Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 8.2.6, 12.2 дахь заалтыг тус тус хассугай.
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (талбайн нэр) |
. . . . . . . . . . . . . . . . . . . . . (аймаг, нийслэл) |
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (сум дүүрэг) |
|
||||
|
|
|
|
||||
Д/д |
Үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд |
Өгөх оноо |
Нийт оноо
|
||||
ҮНИЙН САНАЛ |
|||||||
1 |
Сонгон шалгаруулалтын үнийн санал: Тухайн сонгон шалгаруулалтын талбайд өгсөн үнийн саналыг доорх томъёогоор бодож бутархай тоог аравтын орны нарийвчлалтай эрэмбэлэн үнэлнэ. |
10-50 хүртэл |
|||||
40 х (S-Sб) 10 + −−−−−−−−− Sм - Sб |
S: Оролцогч Sб: Босго үнэ Sm: Хамгийн өндөр үнийн санал |
|
|
||||
2 |
Геологи хайгуулын ажил явуулах төслийн баримт бичгийн үнэлгээ Сонгон шалгаруулалтад оролцогчийн геологи хайгуулын ажлын төслийн баримт бичигт үнэлгээ хийнэ. |
3-20 |
|||||
Геологи хайгуулын ажлын арга, аргачлал оновчтой, өмнөх судалгааны материалыг бүрэн судалсан бол-5
Геологи хайгуулын ажлын арга, аргачлал оновчтой, өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй бол-3 Геологи хайгуулын ажлын арга, аргачлал оновчгүй, өмнөх судалгааны материалыг бүрэн судлаагүй бол-0 Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн төлөвлөлт Байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлын нэр төрөл, түүнд зарцуулах зардал, хэрэгжүүлэх хугацааг харгалзан: Бүрэн хангалттай-5 Хангалттай-3 Хангалтгүй-0 Ажиллах хүчин Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол-5 90 буюу түүнээс доош бол-3 Орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар Хамтын ажиллагааны нэр төрөл, түүнд зарцуулах зардал нь Ашигт малтмалын 42.1 дэх хэсэгт зааснаас илүү үйл ажиллагаа хэрэгжүүлэх бол-5 Ашигт малтмалын 42.1 дэх хэсэгт заасныг хангаж байгаа бол-3 Санал хангалтгүй бол-0 |
0-5 оноо
0-5 оноо
3-5 оноо
0-5 оноо
|
|
|||||
3 |
Геологи хайгуулын ажлын туршлага Сонгон шалгаруулалтад оролцогчийн геологи хайгуулын ажлын туршлага зэргийг харгалзан үнэлнэ. |
3-10 |
|||||
Монголын геологи хайгуул, уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан Геологи хайгуул, уул уурхайн салбарт ажилласан туршлагагүй хэдий ч бусад салбарт 10-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан Шинээр үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж |
10 оноо
5 оноо
3 оноо |
|
|||||
4 |
Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, тэдгээрийн туршлага, чадвар Сонгон шалгаруулалтад оролцогчийн геологи хайгуулын ажил гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдлыг харгалзан үнэлнэ. |
6-10 |
|||||
Тус компанид МУ-ын зөвлөх болон мэргэжсэн геологич ажиллах тохиолдолд Геологич мэргэжлийн үндсэн ажилтантай тохиолдолд Гэрээгээр геологич ажиллуулах тохиолдолд |
10 оноо
8 оноо 6 оноо |
|
|||||
5
|
Техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдал Сонгон шалгаруулалтад оролцогчийн геологи хайгуулын ажил гүйцэтгэх техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан байдлыг харгалзан үнэлнэ. |
|
6-10 |
||||
Тус компани геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өөрийн өрөм, геофизикийн багажтай
Тус компани геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрөм, геофизикийн багажны 50-аас доошгүй хувийг түрээсэлдэг
Тус компани геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрөм, геофизикийн багажаа бүгдийг нь түрээсэлдэг
|
10 оноо
8 оноо
6 оноо |
|
|||||
|
Нийт оноо |
28-100 |
|||||
Текст томруулах
A
A
A

