- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2017 оны 04 дүгээр сарын 13 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.7 дахь хэсэг нэмсүгэй:
"10.7.Хуульд заасны дагуу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон этгээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг авна."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
