- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр Дугаар 27 Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 24 дүгээр бүлгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
Бүлэг |
Зүйл № |
Үндэсний код |
Барааны бичиглэл |
Албан татварын хувь, хэмжээ |
|
24 |
24.01 |
|
Түүхий тамхи; тамхины хаягдал. |
30 |
|
24.02 |
|
Тамхи эсвэл тамхи орлуулагч агуулсан сигар, үзүүрийг нь тайрсан сигар (cheroots) болон нарийн ороосон сигар (сигарилл) болон янжуур. |
30 |
||
24.03 |
|
Боловсруулсан бусад тамхи болон тамхи орлуулагч; "нэгэн төрлийн болгосон" буюу "сэлбэгдсэн" тамхи; тамхины ханд болон охь. |
|
||
|
Задгай тамхи (тамхи орлуулагчийг ямар нэг хэмжээгээр агуулсан эсвэл агуулаагүй): |
|
|||
2403.11.00 |
Усан хоолойгоор татах зориулалттай тамхи |
30 |
|||
2403.19 |
Бусад: |
|
|||
2403.19.10 |
Гаансаар татах зориулалттай дүнсэн тамхи |
30 |
|||
2403.19.20 |
Янжуур үйлдвэрлэх зориулалттай тамхи |
5 |
|||
|
Бусад: |
|
|||
2403.91.00 |
“Нэгэн төрлийн болгосон” эсвэл “сэлбэгдсэн тамхи” |
20 |
|||
2403.99 |
Бусад: |
|
|||
2403.99.30 |
Хамрын тамхи |
20 |
|||
2403.99.90 |
Бусад |
20 |
|||
2.Энэ тогтоолыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A

