- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2017 оны 04 дүгээр сарын 14 өдөр Дугаар 28 Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.1 дэх дэд заалтын "2017-2019 онд" гэснийг хассугай.
2."Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1.2, 1.3 дахь дэд заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
